Dark Light
Нийгэм | 2026-04-01

САЛСАН НӨХӨР НЬ ХҮЧИРХИЙЛЭЛ ҮЙЛДСЭН ХЭРГИЙГ ШАЛГАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Салсан нөхөр нь бие, эрх чөлөөнд нь халдсан хэргийг шалгаж байна. Тодруулбал, Өмнөговь аймагт салсан нөхөр нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, биед нь халдсан гэх дуудлага мэдээлэл энэ оны 3 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагын дуудлага, мэдээллийн программд тухайн иргэний регистрийн дугаар, утасны дугаар, хаяг байршлаар хүчирхийллийн үйлдэл, давтамж бүрэн бүртгэгдэж, ял завших боломжгүйгээр хуулийн хариуцлага хүлээдэг тул гэмт үйлдлээс татгалзахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Гэр бүлийн хүчирхийлэл бол гэмт хэрэг, зөрчил юм. Иймд иргэн та цагдаагийн байгууллагын 107 тусгай дугаарын утаснаас гэр бүлийн хүчирхийллийн талаарх эрх зүйн болон сэтгэл зүйн зөвлөгөөг авах боломжтой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22