Dark Light
Нийгэм | 2026-04-01

ӨНӨӨДӨР БОГДХАН УУЛАНД ТҮЙМЭР ГАРЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Улсын хэмжээнд өнөөдөр 17:30 цагийн байдлаар 2 ойн түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал:
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Богдхан ууланд ойн гал түймэр гарсан дуудлага өнөөдөр 16:06 цагт ирсэний дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид хяналтад авч, унтраахаар ажиллаж байна.
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Манзушир хийд” гэдэг газар ойн түймэр гарсан дуудлага 16:57 цагт бүртгэгдсэн бөгөөд дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрөөр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22