Dark Light
Нийгэм | 2026-04-01

“МАНЗУШИР ХИЙД” ОРЧИМД ГАРСАН ОЙН ТҮЙМРИЙГ УНТРААЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах “Манзушир хийд” гэдэг газар Төв аймгийн төвөөс зүүн хойд зүгт 15 км зайд өнөөдөр (2026.04.01) 16:57 цагт гарсан ойн гал түймрийг 18:03 цагт цурамд оруулж, 18:57 цагт бүрэн унтраалаа.
Дуудлагын дагуу Төв аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах дэслэгч Б.Баттөмөрөөр ахлуулсан Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, тус аймгийн Байгаль орчны ажилтнууд унтраах ажиллагаанд оролцсон юм.
Урьдчилсан байдлаар түймэрт 1.2 га талбай өртсөн байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22