Dark Light
Нийгэм | 2026-04-02

Х.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДСАН ӨРГӨДЛИЙГ 30 МЯНГА ГАРУЙ ХҮН ДЭМЖЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Иргэдийн төлөөлөл Үндсэн хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан иргэний болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал-д хандан өргөдөл гаргалаа.

Тус өргөдөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Хишгээгийн Нямбаатар-ыг албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа ёс зүй болон хууль зүйн зөрчил гаргасан байж болзошгүй гэж үзсэн байна.

Өргөдөлд дурдсанаар, хотын удирдлага иргэдийн жагсаал цуглаанд эсрэг байр суурьтайгаар зохион байгуулалттай арга хэмжээ явуулж, иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрхэд нөлөөлсөн байж болзошгүйг онцолжээ. Мөн иргэд, сэтгүүлчидтэй зүй бус харилцаж, доромж үг хэллэг хэрэглэсэн, олон нийтийг талцуулсан гэх шүүмжлэл багтсан байна.

Түүнчлэн нийслэлийн төсвийн зарцуулалт огцом өссөн ч ил тод байдал, үр ашиг хангалтгүй байгаа, томоохон төслүүдийн гүйцэтгэл, хяналт сул байгаа талаар дурдсан байна. Байгаль орчны чиглэлээр Сэлбэ, Дунд гол, Туул голын ай савд хэрэгжүүлсэн ажлууд нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй, нөхөн сэргээлт хангалтгүй байгаа гэж үзжээ. Тус өргөдлийг нийт 30 мянга гаруй хүн дэмжсэн байна.

Мөн Туул гол дагуух хурдны замын төслийг олон нийтийн оролцоогүй, байгаль орчны үнэлгээ дутуу нөхцөлд хэрэгжүүлэхээр зүтгэж байна хэмээн шүүмжилсэн байна.

Өргөдөл гаргагчид нийслэлийн томоохон шийдвэрүүдийг иргэдтэй хангалттай хэлэлцдэггүй, мэдээллийн ил тод байдал сул, иргэдийн оролцоог хангадаггүй гэж үзэж байгаа бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хяналт, тэнцлийн зарчим алдагдсан байж болзошгүйг мөн дурджээ.

Иймд Ерөнхий сайд Н.Учралд хандан хотын дарга Х.Нямбаатарт хариуцлага тооцож, албан тушаалаас нь огцруулах арга хэмжээ авахыг шаардаж байгаагаа илэрхийлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22