Dark Light
Нийгэм | 2026-04-02

ӨНӨӨДӨР АУТИЗМЫГ ТАНИУЛАХ ДЭЛХИЙН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Аутизмыг эрт илрүүлж, шаардлагатай зан үйлийн эмчилгээг цаг алдалгүй хийх нь хүүхдийн хөгжил, бие даах чадвар болон амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлдэг. Оношилгоо нь ихэвчлэн хүүхдийн зан байдал, харилцаа, хөгжлийн түвшинг ажиглах замаар хийгддэг.

3 хүртэлх насны аутизмтай хүүхдэд дараах шинж тэмдгүүд илэрч болзошгүй:

  • Инээх, инээмсэглэх нь ховор
  • Дуу авиа, нүүрний хувирлыг дуурайхгүй
  • Нэрээр нь дуудахад хариу үзүүлэхгүй
  • Шулганах, ганганах зэрэг авиаг гаргахгүй
  • Анхаарал татах оролдлого бага
  • Дохио зангаа (гараар заах, даллах гэх мэт) ашиглахгүй
  • Нүд рүү харж харилцахгүй
  • Баруун, зүүн гараа ялгах байдал тодорхой биш
  • Суугаа, зогсоо байрлал хэвийн бус
  • Хариу үйлдэл удаан
  • Гар, хөлөө давтамжтай, өвөрмөц байдлаар хөдөлгөх

Эдгээр шинж тэмдэг илэрч байвал эцэг, эхчүүд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. Эрт оношилж, дэмжлэг үзүүлснээр хүүхдийн хөгжлийг илүү сайн дэмжих боломжтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22