Эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын 2024–2025 онд эмийн сангийн санхүүжилт, тусламж үйлчилгээний хүртээмжид хийсэн судалгааны үр дүнд үндэслэн зарим гэрээт эмийн сангуудад төлөвлөгөөт бус газар дээрх хяналт, шалгалтыг зохион байгуулж байна.
Тус хяналт, шалгалтын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээний үүргийн хэрэгжилтийг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, цаашлаад зөрчил, дутагдал илэрсэн тохиолдолд холбогдох арга хэмжээг авч ажиллана.
Газар дээрх хяналт, шалгалтад Улаанбаатар хотын 20, орон нутгийн 30 эмийн санг багтаж байгаа өгөөд эмийн хүртээмж хангалтгүй, нэхэмжлэлийн өсөлттэй болон хэт өсөлттэй, мөн эмийн хүртээмж хэвийн боловч нэхэмжлэлийн өндөр өсөлттэй эмийн сангуудыг сонгон хамруулсан болно.
Цаашид шалгалтын дүнг нэгтгэн, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хууль, журмын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.
|
Эх сурвалж
| Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
|
АДМИН







Нийгэм





