Dark Light
Нийгэм | 2026-04-02

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ГАНБААТАРЫН БИЕД ХАЛДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын биед халдсан гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тухайн асуудлаар цагдаагийн байгууллагаас тодруулахад: 

"Цагдаагийн байгууллагад “Нэг залуу намайг цээжин тус газар цохиод зугтаачихлаа” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 23:05 минутад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Г”-г Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт гэрийнхээ гадна явж байхад 32 настай, эрэгтэй, “Б” нь согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн үедээ цээжин тус газар нь нэг удаа цохисон болох нь тогтоогдсон. Хохирогч “Г” шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэсэн тул хуульд заасан үндэслэл, журмын дагуу бүртгэлд авч, Хан-Уул дүүргийн Нэгдүгээр хэлтэст материалжуулан шалгаж байна" гэх мэдээллийг өглөө. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22