Ганжуур эрдэнийн эш лүнгийн айлдвар 4 сарын 3-наас эхэлнэ. Энэ талаар Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр мэдээлэл өглөө.
Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр: Сүсэгтэн олон та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Энэ жил 4 дэх жилдээ МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд Ганжуурын лүн үргэлжилнэ. Ганжуурва Догдан Ринбүчи багш маань Монгол оронд саатан морилж 4 сарын 3-наас Ганжуурын лүнг үргэлжлүүлэн хайрлах нь байна.
Энэ жил Ганжуурын лүн дүүрэх сүүлийн жил 4 дэх жилдээ айлдаж байна. Ямар лүнгүүд хайрлах вэ гэхээр жүд буюу тантрын номын лүн айлдана. Ганжуур гэдэг маань Бурхан багшийн зарлигийг, бурхан багшийн айлдсан сургаал номлолыг төвд хэл дээр хөрвүүлээд түүнийгээ эмхэтгээд нэгтгэснийг Ганжуур гэж хэлж байгаа зарлигийн хөрвүүлэг гэсэн ийм утгатай үг.
Ганжуур бол дотроо зургаан хэсэгт хуваагдана. Нэгдүгээрт дүлба буюу винайн хэсэг хоёрдугаарт гонзэг буюу судрын давхарлага чухал дээдийн давхарлага гэсэн ийм нэг хэсэг байгаа энэ бол зарим ганжуурт дөрвөн боть зарим ганжуурт хуваагаад зургаан боть болгосон байдаг.Түүний дараа палчэн буюу их Зонховын аймаг гэж байгаа тэр бол мөн зарим дэгээ ганжуурт бол дөрвөн боть шол бар түүнийг зургаан боть болгосон байдаг.
Түүний дараагийнх бол шэрчэн буюу билгүүний чанадад хүрэхүй хэсэг гэж байгаа түүний дараагийн тавдугаар хэсэг доман буюу олон судрын хэсэг гэж байгаа зургаа дахь нь жүд буюу тантрын хэсэг гэж байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд бол эдгээр бусад хэсгүүдийг айлдсан доман буюу олон судрын хэсгээс хоёр боть үлдсэн байгаа. Энэ жил бол тэр 2 ботийг дүүргээд араас нь тантрын 21 боть лүнг хайрлана.
Энэ жил Ганжуурын лүн өндөрлөх байгаа учир нийт лам хувраг болон сүсэгтэн олон та бүхэн Ганжуурынхаа лүнд саатан морилоорой, Ганжуурынхаа лүнг сонсоорой энэ жил хичээн чармайгаад суучих юм бол ганжуурын лүнг бүтэн олсон ийм болох нь байна. Энэ маань юу гэсэн үг вэ гэхээр Бурхан багшийн айлдсан төвд хэл дээр байгаа бүх сургаал номлолыг бүрэн гүйцэд өөрөө өөртөө сонсож тэгээд тэр дамжлагыг бүрэн гүйцэд хүртсэн ийм сайхан хувьтай азтай зүйл болно гэж ойлгож болно.
Лүнд сууна гэдэг бол харьцангуй амархан тэнд заавал олон зүйл бясалгах утгыг ойлгох тийм алба байдаггүй зөвхөн үүрэглэж унтахгүй хоорондоо багшийн дуу сонсогдохгүйгээр чанга ярихгүй өөр тийшээгээ явахгүйгээр яг л өөрийнхөө суудал дээрээ сайхан сонсоод яг л багшийн айлдаж байгаа айлдваруудыг бүрэн чихээрээ сонсоод авахад л лүн хүртсэн болдог.
Тийм учир тэр үед уншлага номоо уншаад сууж байж болно маань мэгзмээ, тоолдог тарни байгаа бол түүнийгээ уншаад сууж байж болно өөрийнхөө мэдэх ёстой унших ёстой тийм ном байдаг бол бурхан шашинтай холбоотой судлах ёстой ном байдаг бол тэрийгээ уншаад сууж байж болно гэх мэтийн байдлаар ямар нэгэн чимээ гаргаж өөрт болон бусдад саад болохгүйгээр багшийнхаа зарлигийг чихээрээ таслалтгүйгээр сонсоод ингээд сууж байхад лүнг бүтэн авсан болно. Энэ жил Ганжуурын лүн тантрын номууд явж байгаа гэдгээрээ онцлогтой түүн дотроосоо бас Монголчуудын нийтийн шүтээн Алтангэрэл судрын лүн энэ жил орж ирнэ.
Яагаад гэвэл Алтангэрэл судар маань тантрын арван гуравдугаар ботид байгаа тэнд бол хятад хэлнээс орчуулсан төвд энэтхэг санскрит хэлнээс орчуулсан хоёр Алтангэрэл байгаа бид бүгдийн нийтлэгээрээ айл бүрд хуучин байдаг шүтдэг 29 бүлэгтэй Алтангэрэл бол Энэтхэг хэлнээс орчуулсан Алтангэрэл нь байна. Хятад хэлнээс орчуулсан нь 33 бүлэгтэй байдаг сүүлийн үед бол шашны дэлгүүрт харьцангуй их байдаг. Нэг Алтангэрэл бол 23 бүлэгтэй тэр нь бол 14 боть дээр байгаа 9 бүлэгтэй. Алтангэрэл бол 13 ботид байгаа тэгэхээр тухайн үед нь Алтангэрэл судрын лүн таарах түүнд тусгайлан зар явна.
Нийт номын лүнд сууж чадаагүй ч зөвхөн Алтангэрэл судрын лүнг хүртье гэвэл тухайн өдөрт ирж суух боломжтой шүү. Тэгээд ирсэн сүсэгтэн олон та бүгд урьд нь олон жил Ганжуурын лүнгээ хүртсэн учир маш сайхан дэг журамтай байгаарай. Олон жил Ганжуурын лүнг урт хугацаанд тавина гэдэг бол билэг дэмбэрэл сайтай гэж үздэг. Ихэнх газар Ганжуурын лүнг бол заримдаа нэг жил маш хурдан хоёр гуравхан сарын дотор ч юм уу бүгдийг нь унших үе байна зарим нь нэг жил нэлээн дөрөв таван сар удаан үргэлжлэх үе байна зарим нь хоёр жил дамжин явагдах үе байна.
Манай Монгол оронд бол 4 жил Ганжуурын лүн тавьж байгаа бол бараг хамгийн удаан үргэлжилж байгаа гэж бодож байна тэгээд удаан үргэлжлэх тусам бурхны шашин өнөд удаан орших шашин өнө удаан дэлгэрэх ийм бэлгэдэлтэй байна. Тийм учир энэ сайхан зүйл болж байна.
Бүгдээрээ Ганжуурынхаа лүнд суухдаа эх болсон зургаан зүйл хамаг амьтан бүгдээрээ аз жаргал, амар амгалан, сайн сайхан байгаасай ялангуяа одоо энэ дэлхий дээр элдэв янзын халдварт өвчин дайн дажин тэргүүтэн янз бүрийн зүйлс их гарч байна тэдгээр бүгд амарлиасай, бүгдээрээ хоорондоо дайн хийж байгаа улсууд ч бас эв зохицлоо олоод бие биеэ хүндэлсэн нэг нэгнээ хүлээн зөвшөөрсөн ийм асрал энэрлийг бүгдээрээ харилцан зохицолдоосой, элдэв янзын өвчин зовлон битгий гараасай, одоо зуны дэлгэр цагт сайхан бороо хур элбэг, үр тариа арвин хүн малын зоо тэнийсэн ийм сайхан цаг болоосой хамаг амьтан бүгд аз жаргал амар амгалантай байгаасай, бурхны шашин өнөд удаан дэлгэрээсэй, Ганжуурын лүн хайрлаж байгаа Ганжуурва Догдан Ринбүчи багш тэргүүтэй дээдэс багш нарын өлмий бат оршоосой гэж ингэж сайхан бодоод их хөлгөний бодь сэтгэл үүсгээд ингээд номоо сонсох юм бол утга төгөлдөр ийм болох юм шүү гэдгийг та бүхэндээ айлтгая.
|
Эх сурвалж
| Гандантэгчэнлин Хийд
|
АДМИН







Нийгэм





