Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Копенхагены Уур амьсгалын төв (UNEP-CCC) болон Азийн технологийн хүрээлэнтэй хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Уур амьсгалын өөрчлөлтийн Технологийн хэрэгцээ шаардлагын үнэлгээ (TNA)” төслийг 2026–2027 онд хэрэгжүүлэх гэж байна. Төслийн нээлтийн семинарыг 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр зохион байгуулж төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.
Технологийн хэрэгцээ шаардлагын үнэлгээний гол зорилго нь хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох технологиудыг тодорхойлох, сонгох, хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулахад оршино.
TNA аргачлал нь гурван үндсэн үе шатаас бүрдэх бөгөөд үүнд: технологийг эрэмбэлэн сонгох, саад тотгорын шинжилгээ болон таатай орчин нөхцөлийг тодорхойлох, мөн Технологийн үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг орно. Технологийн хэрэгцээ шаардлагыг үнэлэхэд үндэсний байгууллагууд болон салбарын мэргэжилтнүүдийн оролцоо, хамтын ажиллагаа чухал юм.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм




