Dark Light
Нийгэм | 2026-04-02

БАНКНЫ СУДАЛГААНД ОРОЛЦОЖ УРАМШУУЛАЛ АВААРАЙ ХЭМЭЭН ЗАЛИЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Арилжааны банкны санал асуулгад оролцож, мөнгөн урамшуулал аваарай хэмээн залилах гэмт хэрэг үйлдэж байна.
Манай улсад үйл ажиллагаа эрхэлдэг арилжааны банкнуудын нэрийг ашиглаж, хэрэглэгчийн судалгаа, санал асуулгад оролцож мөнгөн урамшуулал аваарай гэх агуулга бүхий хуурамч зар мэдээллийн холбоос линк илгээж иргэд тус линкээр хандах үед дансны хувийн мэдээлэл рүү хандаж үлдэгдэл мөнгийг авах замаар үйлдэгдэж буй. Залилах төрлийн гэмт хэрэг энэ оны гуравдугаар сарын 31-ны өдөр нийт 3 бүртгэгдэж иргэдэд 33 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Энэ нь KFC, Pizza hut, түргэн хоолны газрын нэрийг барьж иргэдийн интернэт банк руу нэвтрэн үлдэгдэл мөнгийг нь авдаг залилах гэмт хэрэгтэй ижил төстэй үйлдлийн аргаар үйлдэгдэж байна. Иймээс иргэд та бүхэн хуурамч зар мэдээлэлд итгэхгүй байх, баталгаагүй холбоос линк дээр дарж орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22