Dark Light
Нийгэм | 2026-04-02

ШАТАХУУНЫ ҮНИЙН ӨСӨЛТ БАРААНЫ ҮНЭД НӨЛӨӨЛНӨ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Статистикийн газраас гаргасан мэдээллээр нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 15 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 33 төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал:
  • Үхрийн цул мах-38,3 %
  • Хонины цул мах-27,8 %
  • Үхрийн мах /ястай/ -36 %
  • Хонины мах /ястай/-29,2 %
  • Ургамлын тос-63,8 %
  • Сүү-30,6 %
  • Монгол төмс-119,4 %
  • Монгол лууван-15,2 %
  • Цагаан будаа-4,8 %
  • Атар талх-4,9 %-аар тус тус нэмэгджээ. 
Дээрх тооцоолол нь дизель түлшний үнэ литр тутамдаа 300-350 төгрөгөөр нэмэгдэхээс өмнөх үеийн үнийн өсөлт юм. Цаашид дизель түлшний үнэ литр тутамдаа 1500 төгрөг хүртэлх дүнгээр өснө гэдгийг эх сурвалжууд мэдээлж байгаа. Шатахууны үнэ нэмэгдэх нь зөвхөн түлшний салбарт нөлөөлөхгүй бөгөөд хүнсний бүтээгдэхүүн, барилгын материал, үйлчилгээний үнэд нөлөөлнө. 
Шатахууны үнийн өсөлтийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ хэдэн хувиар өсөхийг одоогоор нарийвчлан таамаглах боломжгүй ч иргэдийн өдөр тутмын хэрэглээ, өрхийн төсөвт дарамт нэмэгдэх нь тодорхой болж байна. 
Ийм нөхцөлд иргэдийн хувьд хэрэглээгээ зохицуулах, өрхийн санхүүгээ илүү нягт төлөвлөх шаардлага тулгарч, эдийн засгийн хувьд "бүсээ чангалах" цаг иржээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22