Dark Light
Нийгэм | 2026-04-02

2026 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 143,431 ЖУУЛЧИН ИРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал 2026 оны эхний улиралд тогтвортой нэмэгдэж, салбарын сэргэлт бодит үр дүнгээ харуулж байна. Аялал жуулчлалын салбарынхны хамтын ажиллагааны үр дүнд жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс мэдэгдэхүйц өсөж, эхний улиралд нийт 143,431 жуулчин хүрэлцэн ирсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 39 хувь буюу 40,580 хүнээр нэмэгдсэн үзүүлэлт боллоо. Ялангуяа гуравдугаар сард 59,317 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 50 хувь буюу 19,815-аар өссөн түүхэн амжилт болохыг салбарын яамнаас онцлов.

Тус статистик үзүүлэлт нь Монгол Улсын аялал жуулчлалын салбар улирлын хамаарлаас гарч, дөрвөн улирлын турш жуулчдыг татах чадавхтай болж буйн тод илрэл юм.


Эх сурвалж | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22