Dark Light
Нийгэм | 2026-04-02

СЭТГЭЛ ЗҮЙН ХӨДӨЛГӨӨНТ БҮЛЭГ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 123 ДУГААР АНГИД АЖИЛЛАЛАА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
ЗХЖШ-ын даргын тушаалаар томилогдсон Сэтгэл зүйн хөдөлгөөнт бүлэг 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангид сургалт, зөвлөгөө, судалгаа, сурталчилгааны ажлыг зохион байгуулж, явууллаа.
Цэргийн алба хаагчдын багаар ажиллах чадвар, хамт олны уур амьсгалыг нэмэгдүүлэх зорилгоор бүлгийн дасгал, сэтгэл зүйн сорил тестүүдийг авч, ганцаарчилсан болон бүлгийн уулзалтыг хийж, мэргэжлийн зөвлөгөө хүргэлээ.
Сургалтыг хамт олны оролцоонд тулгуурлан онол, практик хосолсон сонирхолтой хэлбэрээр зохион байгуулж, хамт олны эерэг харилцааг бэхжүүлэх, ажил, амьдралын зөв дадал хэвшилд суралцахад чиглэн явуулсан юм.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22