Dark Light
Нийгэм | 2026-04-02

ШАТДАГ ХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАНХИМ БАЙГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпорацын (KGS) захирал И Жэюн болон Ашигт малтмал, газрын тосны газрын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга С.Чулуунбат нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Монгол Улсын шатдаг хийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.

Тус төслийн хүрээнд Монгол Улсад шатдаг хийн аюулгүй байдлын онолын сургалтын танхимыг байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тохижуулахаар ажиллаж байна.

Сургалтын танхимыг байгуулснаар иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22