Dark Light
Нийгэм | 2026-04-02

БОГДХАН УУЛАНД ИЛ ГАЛ ТҮЛЭХИЙГ ХАТУУ ХОРИГЛОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Богдхан уулын дархан цаазат газрын Зайсангийн амны зүүн оргилд гарсан ой, хээрийн түймрийг холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авч унтраасан боловч тухайн бүсэд хөрсөн дор хөвдний уугилт бүхий голомтууд бүрэн арилаагүй, гал түймрийн эрсдэл өндөр хэвээр байна.
Дээрх түймэр нь иргэдийн хайхрамжгүй, болгоомжгүй үйлдэл, тухайлбал ил гал түлэх, тамхины ишийг дутуу унтраах зэрэг зөрчлөөс үүдэн гарсан нь тогтоогдож байна.
Иймд Богдхан уулын дархан цаазат газрын бүсэд хяналт, шалгалтыг эрчимжүүлж, байгаль хамгаалагч, онцгой байдлын байгууллагууд байнгын эргүүл, хяналтын арга хэмжээ авч ажиллаж байна.
Иргэд, аялагчдыг:
  • Ил гал түлэхгүй байх
  • Тамхи, галын эх үүсвэрийг бүрэн унтраах
  • Галын аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдөх үүргийг хатуу сануулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлд заасны дагуу галын аюулгүй байдлын журам зөрчсөн иргэнд торгууль ногдуулна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 24.7 дугаар зүйлд заасны дагуу ой, хээрийн түймэр гаргасан, учруулсан хохирлын хэмжээнээс хамааран эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эх сурвалж | Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22