Dark Light
Нийгэм | 2026-04-02

ГАВЬЯАТ ДАСГАЛЖУУЛАГЧ, ЦАГДААГИЙН АХМАД С.БУДХҮҮД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Завхан аймгийн цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад С.Будхүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Гавьяат дасгалжуулагч” цол хүртээсэнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч, хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр /2026.04.02/ боллоо.
Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар нар оролцож, баяр хүргэв.
Гавьяат дасгалжуулагч С.Будхүү нь ITF таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, Дэлхийн цомын 3 удаагийн эзэн, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртэж, олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдээс 7 медаль хүртсэн бөгөөд Монгол Улсын 17 удаагийн аваргын амжилтыг эзэмшдэг.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22