Dark Light
Нийгэм | 2026-04-03

ГАНЖУУРЫН ЭРДЭНИЙН ЭШ ЛҮНГИЙН АЙЛДВАР ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image
Ганжуурва Догдан Ринбүчи дээдэс:
Богд Зонхова лам бээр Оюун судлахуй буюу Зохист аялгууны дуун чимэг хэмээх номдоо айлдсан байдаг.
Санаа сайн бол газар хийгээд мөрт сайн байна.
Санаа муу бол газар хийгээд мөрт муу байна.
Бүгд өөрийн сэтгэлээс харгалзах учраас өөрийнхөө сэтгэлийг засах нь чухал юм хэмээн айлдсан байдаг.
Тийм учраас ном сонсохын өмнө өөрийнхөө сэтгэлийг засах хэрэгтэй. Ямар сэтгэлээр ном сонсох ёстой вэ гэхээр өөрийнхөө амин хувийг хичээсэн тийм сэдлээр сонсож болохгүй.
Хязгаарлашгүй эх болсон хамаг амьтны тулд гэж ном сонсох ёстой. Тийм учраас хамгийн дээд тал нь хамаг амьтны тусыг хичээсэн бодийн сэтгэлийг бэлгэ чанар төгс бүрэн гүйцэд төрүүлээд сонсох юм бол хамгийн сайн юм.
Өөрийнхөө сэтгэлийг бодь сэтгэлийн байдлаар засч өөртөө бодь сэтгэлийг чадах чинээгээрээ үүсгэж эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны тусын тулд энэхүү дээдийн номыг сонсоё гэсэн бодлоор сонсох ёстой юм.
Хэрвээ бид нар хамаг амьтны тусын тулд төгс гэгээрсэн бурханы хутгийг олж чадах юм бол нэгэн агшинд ч хязгааргүй олон амьтныг энэ орчлонгийн зовлонгоос гэтэлгэж чадах чадалтай болох юм. Тиймээс өөрийнхөө сэтгэлийг сайтар засаад бодийн сэтгэлээр энэхүү дээдийн номыг сонсоорой.
Орчуулагч МБШТ- Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, гавж С.Гантөмөр

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22