Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд иргэдээс ирсэн талархал, санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн С.Долгорсүрэн: Ч:50 (Улаанхуаран- ТЭЦ-3) чиглэлд явж байгаа 1-044 гарааш дугаартай автобусны жолооч МУБИС-иас хүнээ аваагүй явсан. Танай автобуснууд хуваарийнхаа дагуу 8 минутын зайтай явахгүй байна. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: Нийтийн тээврийн үйлчилгээнд үйлчилж байгаа автобуснууд замын хөдөлгөөний ачааллаас хамаарч 8 минутын зайтай явах боломжгүй байна.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн Т.Содномцэрэн: Ч:71А (Дүнжингарав худалдааны төв-МУБИС) чиглэлд явж байгаа 23-007 гарааш дугаартай автобусны жолооч Сүмбэр орд автобусны зогсоолоос сургуулийн хүүхэд авахгүй байнга хаяж яваад байна.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зөрчил илэрсэн тул ЗТХ-ийн дагуу арга хэмжээ тооцов.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн С.Нандин-Эрдэнэ: Ч:27 (Вокзал-Өвөр согоот) чиглэлд явж байгаа 18-025 гарааш дугаартай автобусны жолооч 6-р хорооллын автобусны буудал дээрээ зогсоогүй явсан. Түгжрэл дунд зогсож байгаад яваад өглөө. Арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Сайхан Ирээдүй ХХК-ийн жолоочид зөрчил илэрсэн тул хариуцлага тооцохоор Автотээврийн улсын байцаагч дуудсан.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Д.Одхүү: Х:15 (Жаргалант тосгон-Хархорин худалдааны төв) чиглэлийн 3-234 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хэл амаар доромжилсон. Автобусны арын хаалга нээгдэхгүй байхаар нь урд хаалгаар орж ирсэн хүмүүстэй чихэлдэж очоод шаардлага тавьтал хэл амаар доромжлон хөөж буулгасан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад хоёр зорчигч урд хаалгаар буусан. Буудлаас зорчигч суугаагүй. Камерын бичлэгийн дуу сонсогдохгүй учир хэл амаар доромжилсон нь нотлогдохгүй.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Сарантуяа: Ч:20А (Баянхошуу -Өнөр хороолол) чиглэлийн 6-008 гарааш дугаартай автобусны жолоочид гомдолтой байна. Зогсоол дээр автобус руу шахаж зогссон. Хөл муу учир хаалгаа чөлөөлж зогсохыг хүлээсэн боловч шууд хөдлөөд явчихсан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад зорчигч утсаар ярьж сууж байгаад автобус зогсоод хөдөлсний дараа бууя гэсэн. Гомдол гаргагчийн буруу гэж үзлээ.
Иргэний гомдол: Иргэн Мөнхцэцэг: Ч:44 (Нарангийн гол-ТЭЦ3) чиглэлд явж байгаа 13-211 гарааш дугаартай автобусны жолооч Өрхийн эмнэлгийн буудлаас суух гэсэн зогсохгүй, хаалгаа онгойлгохгүй явах гэхэд нь урд хаалгыг цохиж байж суусан. Жолооч хэл амаар доромжилж байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад буудлаас зорчигч суугаагүй байна. Гомдол гаргагчийн мэдээлэл буруу.
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Г.Мөнгөнцэцэг: Ч:64 (Цагаан давааны задгай-Халдвартын эмнэлэг) чиглэлд явж байгаа 25-083 гарааш дугаартай автобусны жолооч Халдвартын эмнэлэг зогсоолоос хүнээ авахгүй явсан.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад хүнээ буулгаж, суулгасан. Нэг зорчигч утсаа үзэж байгаад хоцорсон бөгөөд автобус хөдөлсний дараа суух гэж араас нь ирсэн.
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Б.Уламсайхан: Ч:21Б (Дэнжийн 1000-н эцэс-Вокзал) чиглэлд явж байгаа 3-191 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү. Цүнхээ мартаад буцаж орж авчхаад буух гэсэн чинь загнаад буулгаагүй.
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад настай эмэгтэй зорчигч буучхаад буцаж дунд хаалгаар орж автобус хөдөлсний дараа бууя гэсэн боловч автобус нэгэнт хөдөлсөн тул дараагийн буудалд буусан.
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Галхүү: Ч:13 (Тахилт-3-р эмнэлэг) чиглэлд явж байгаа 3-080 гарааш дугаартай автобусанд 10 буудлаас суухад сүүлд суусан иргэнийг хавчсан. Шаардлага тавихад хэрэлдсэн. Тахилт 2 дээр хүн буух гэж байхад зогсохгүй явж байгаад Тахилт 2,3-ын дунд буулгаж байна. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Камерын бичлэг шалгахад 2 суудлын автомашин 2 нийтийн тээврийн автобус зогсож байсны ард зогсож хүнээ буулгаж, суулгасан. Автобус хөдлөх гээд хаалгаа хаах үед 1 зорчигч суухдаа хаалганд цохигдон орж суусны дараа автобусанд явж байсан нэг эмэгтэй жолоочийг загнаж хэрэлдсэн байна. Тахилт-2 хойд буудалд нэг настай эмэгтэй буух хаалгандаа ойртоогүй байж байгаад автобус зогсоод хөдөлсний дараа бууя гэж хэлээд буусан.
Нийтийн тээврийн бодлогын газар нь 70044040 дугаарын утсаар иргэн таны санал, гомдол, талархал хүлээн авдаг.
Утаснаас гадна иргэн та https://ptd.ub.gov.mn/ цахим хуудсанд хандан санал, гомдол, талархал илгээх боломжтой.
|
Эх сурвалж
| Нийтийн тээврийн бодлогын газар
|
АДМИН






Нийгэм





