Dark Light
Нийгэм | 2026-04-03

АВТОМАШИН ЗАМЫН ХАЖУУ РУУ ОНХОЛДОЖ 3 ХҮН НАС БАРЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагад энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 11 цагийн орчимд “Дундговь аймгийн Хөтлийн шар гэх газар машин унасан байна” гэх дуудлага, мэдээлэл иржээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад Toyota Land Cruiser 200 маркийн автомашин замын хажуу руу онхолдож 3 хүн нас барсан зам тээврийн ослыг Дундговь аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд зорчихдоо зам орчиндоо хурдаа тохируулан явах, хамгаалах бүсээ тогтмол зүүж анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулъя.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22