Dark Light
Нийгэм | 2026-04-03

ЭНЭ АМРАЛТЫН ӨДРҮҮДИЙН ЦАГ АГААР

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 04 дүгээр сарын 03-наас 04 дүгээр сарын 13-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
04, 05-нд нутгийн зүүн хагаст хур тунадас орж, салхи шуургатай, хүйтэн байна.
 
Хур тунадас: 03-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 05-нд Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар, 06-нд Халх голын хөндийгөөр, 07-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 08-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 09-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
 
Салхи: 04, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 08, 09, 11-нд нутгийн зарим газраар, 12-нд говийн бүс нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -1...-6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 06, 07-нд ихэнх нутгаар дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 04-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 04-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: 04, 05-нд хүйтэн шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн, 6-наас дулаарч шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00