Өсвөр насны хүүхдүүд эмнэлгийн гаднаас автомашин хулгайлсан хэргийг шалгаж байна.
Тодруулбал, нэр бүхий төрөх эмнэлгийн гаднаас автомашинаа хулгайд алдчихлаа гэх дуудлага мэдээлэл энэ оны 3 дугаар сарын 30-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу шуурхай бүрэлдэхүүн шалгалтын ажиллагааг явуулахад 13-14 насны хүүхдүүд асаалттай орхисон автомашиныг хулгайлсан болох нь тогтоогдож, уг тээврийн хэрэгслийг хохирогчид хүлээлгэн өгсөн байна.
Иймд иргэд та бүхэн тээврийн хэрэгслээ асаалттай онгорхой орхихгүй байхыг сэрэмжлүүлж байна. Мөн эцэг, эх, асран хамгаалагчид та бүхнийг гэмт хэрэг зөрчлийн хор уршиг, эрсдлийн талаар хүүхдүүддээ сайтар ойлгуулж ярилцдаг байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.
Б.ЭНХЗАЯА








Нийгэм





