Dark Light
Нийгэм | 2026-04-03

ТУУЛ ГОЛЫН АЙ САВ ГАЗРААС 176.5 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЗӨӨВӨРЛӨЛӨӨ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

Туул голын ай савыг цэвэрлэх ажлын хүрээнд 176.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөөд байна. Тодруулбал, өчигдөр буюу дөрөвдүгээр 2-ны өдрөөс эхлэн Баянзүрхийн товчооноос Сонсголонгийн гүүр хүртэл 21.4 км, Туул голын ай сав дахь 1350 га талбайг хамарсан цэвэрлэгээг хийж байгаа юм. УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Ц.Очироо “Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ үйлчилгээг гуравдугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, өнөөдрийг хүртэл үе шаттайгаар үргэлжилж байна. Энэ хугацаанд бүх нийтийн цэвэрлэгээнд 10476 аж ахуйн нэгж хамрагдлаа” гэв. 

Хаврын бүх нийтийн цэвэрлэгээ үйлчилгээг төвийн зургаан дүүргийн тохижилт үйлчилгээний 46 байгууллагын 720 зам талбайн үйлчлэгч, 88 иргэдийн бүлгийн ажилтан 67 хог тээврийн машин, 12 тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр зохион байгуулж байна. Энэ талаар "Бэлчээрийн мониторинг" ТББ-ын ажилтан Э.Намсрайгаас тодрууллаа.

Тэрбээр “Баянгол дүүргийн зам талбайн тохижилт үйлчилгээний найман байгууллагатай хамтраад Туул голын ай сав дагуу 3.2 км талбайд цэвэрлэгээний ажил үргэлжилж байна. Барилга байгууламжтай ойр хэсгүүдэд барилгын хог хаягдал их хэмжээгээр төвлөрсөн байна. Бургас шугуйн дунд хөнжил гудас хаях, ундаа усны хуванцар сав болон архины шил, лааз, гялгар уут зэрэг хог хаягдал ихээр олдож байна. Мөн шигүү бургасанд шигдэж наалдсан байна. Хогоо зориулалтын газар зөв боловсон хаяж хэвшихийг иргэддээ уриалж байна” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22