Dark Light
Нийгэм | 2026-04-03

НЗДТГ: Х.НЯМБААТАРЫГ ОГЦРУУЛАХЫГ ШААРДСАН ӨРГӨДЛИЙГ ШАЛГУУЛНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд гарын үсэг зурах санал асуулгыг www.uih.mn буюу “United info hub” сайтын “Нийтийн өргөдөл” цэсээр дамжуулан явуулж буй. Тэгвэл тус санал асуулга нь албан ёсны эрхгүй, иргэдээс гарын үсэг цуглуулах боломжгүй болохыг эх сурвалжууд хэлж байгаа. Үүнтэй холбоотойгоор НЗДТГ-аас албан ёсны мэдээлэл тодрууллаа.
 
НЗДТГ-аас “United info hub” сайтад тавигдсан хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахтай холбоотой өргөдөл нь зохион байгуулалттай. Хууль журамд нийцээгүй, олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжоор УИХ-аар аливаа өргөдөл, саналыг хэлэлцүүлэхэд зөвхөн төрийн албан ёсны сайтад байршуулах ёстой. 
 
Тодруулбал, УИХ-ын албан ёсны “D-Petition” (petition.parliament.mn) системээр иргэдээс цахим гарын үсэг цуглуулж, "ДАН" системээр баталгаажуулж, санал хүчин төгөлдөр болдог. Мэдээж хуулийн дагуу тодорхой тооны иргэд дэмжсэн тохиолдолд л УИХ-аар хэлэлцүүлэх боломжтой. 
 
Энэ тохиолдлоос бусдаар санал асуулга, иргэдийн өргөдөл хүчингүй. Учир нь иргэдийн гарын үсгээр баталгаажаагүй өргөдөлд хэн дуртай нь нэр зохиож гарын үсэг зурж, санал өгөх боломжтой. Тиймээс НЗДТГ-аас www.uih.mn сайтын “Нийтийн өргөдөл” цэсэд байршуулсан хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдлийг хууль журамд нийцэж байгаа эсэхийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан” гэлээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22