Dark Light
Нийгэм | 2026-04-03

ТББ-ЫН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас хууль зүй, дотоод хэргийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах стратеги /2026-2029/, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд тус яамны дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлөөс Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Төрийн бус байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг, үзэсгэлэн худалдааг Дотоод хэргийн их сургуулийг түшиглэн өнөөдөр /2026.04.03/ зохион байгууллаа.
Үзэсгэлэн худалдаанд 20 гаруй төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг танилцуулан, Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа агентлаг, байгууллагуудын албан хаагчид худалдан авалт хийж, үйл ажиллагааг дэмжин ажиллав.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22