Монголбанк 2026 оны 3 дугаар сард 949.5 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 3.2 тонн үнэт металл худалдан авлаа. Үүний 101.7 кг-г Дархан-Уул аймаг дахь Монголбанкны салбар, 720.4 кг үнэт металлыг Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбарын худалдан авалтаар тус тус бүрдүүллээ. Тус сард худалдан авсан нийт үнэт металл нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээлийн үнээр тогтоодог бөгөөд 2026 оны 3 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 560,486.32 төгрөг байв.

|
Эх сурвалж
| Монголбанк
|
АДМИН







Нийгэм




