Өвөрмонголын Альшаа аймагт 2026 оны 05-р сарын 01-04-ний өдрүүдэд "Баатарчууд хундагат" хэмээх 1024 шалбуур бөхийн Алтан бүсийн төлөөх барилдаан, 1024 зодогт бөхийн барилдаан, Монгол үндэсний бөхийн барилдаан мөн Монгол бөх судлалын олон улсын хурал, дөрвөн өөр бөхийн барилдааны Гиннесийн тэмдэглэл зэрэг үйл ажиллагаа товлогдсон байна.
Альшаа аймгийн захиргаа, Өвөрмонголын Бөхийн холбооноос тус наадамд Монголын үндэсний бөхийн холбооны төлөөлөлүүдийг оролцох урилгыг Өвөрмонголын Бөхийн холбооны тэргүүн Галаар уламжлуулан 04-р сар 02-ны өдөр гардуулан өглөө.
Дээрх барилдаануудын түрүү бөх 25 сая, үзүүр бөх 20 сая, их шөвгийн бөх 10 сая төгрөгийн бай шагнал гардах юм.
Энэхүү арга хэмжээнд МҮБХ-г төлөөлөн оролцох багийн ахлагчаар Монгол улсын заан М.Өсөхбаяр оролцох бөгөөд барилдаанд оролцох бөхчүүд info@mnwf.mn хаягаар мэдээллээ ирүүлнэ үү.
Б.ЭНХЗАЯА







Нийгэм





