Dark Light
Нийгэм | 2026-04-04

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image
Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 66 дугаар захирамжаар Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Сайнбуянгийн Амарсайхан өнөөдөр (2026.04.03) ажлаа хүлээн авлаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Баттөмөрийн Энхбаяр шинээр томилогдсон сайдад ажлын амжилт хүсээд салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлсэн бодлого,  үйл ажиллагааг үргэлжлүүлэн сайжруулж, үр дүнтэй ажиллахыг хүслээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан ажил хүлээн авах үеэрээ салбарын хөгжлийн төлөө харьяа агентлаг, байгууллагуудын удирдлага болон яамны албан хаагчид та бүхэнтэй  хариуцлагатай, хамтран ажиллах болно гэдгээ илэрхийллээ.
Ажил хүлээлцэх ажиллагаанд Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн  засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын багийн бүрэлдэхүүн болон харьяа агентлаг, байгууллагуудын удирдлагууд оролцов. 
 
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАНЫ НАМТАР
 
БОЛОВСРОЛ 
1991 онд
Налайх Эрдмийн оргил сургууль
1996 онд
АНУ-ын Калифорниа мужийн Фресно институт
2000 онд
АНУ-ын Саут Уэст их сургууль, хууль зүйн магистр
 
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1993 онд
Монгол Улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн төвийн ажилтан
2000-2004 онд
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны Консулын ажилтан, атташе
2004-2007 онд
Американ Трэйд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер
2012-2020 онд
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч
2017-2019 онд
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга
2019-2020 онд
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч
2020-2024 онд
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2020-2021 онд
Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга
2021-2025 онд
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
 
ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Хятад

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22