Dark Light
Нийгэм | 2026-04-04

ДОРНОД АЙМАГТ ГАРСАН ХОЁР ХЭЭРИЙН ГАЛ ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image
Дорнод аймгийн Халхгол, Булган суманд өнөөдөр (2026.04.04) бүртгэгдсэн хоёр хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Үүнд:
 
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай III багийн “Шувуут" гэдэг газар 11:15 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
 
Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул III багийн “Захч" гэдэг газар 14:05 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус аймгийн Булган сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22