Dark Light
Нийгэм | 2026-04-05

ГОВЬ, ТАЛЫН НУТГААР САЛХИ ШУУРГА ШИРҮҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 2026 оны дөрөвдүгээр сарын 6-нд говь, талын нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Ойрын нэг хоногийн мэдээ (04-р сарын 05-ны 20:00 – 04-р сарын 06-ны 20:00)

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, харин Дарьгангын тал нутаг болон Халх голын сав газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.

Агаарын температур нутгийн зүүн хагаст хүйтэн хэвээр хадгалагдана. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр -10...-15 градус хүрч хүйтрэх бол говийн өмнөд хэсэг, Их нууруудын хотгор орчмоор 0...+5 градус дулаан байна. Өдөртөө ихэнх нутгаар +2...+11 градус, харин говийн баруун өмнөд хэсгээр +18...+23 градус хүрч дулаарна.

Улаанбаатар орчимд

Улаанбаатар хот орчмоор багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

Орон нутгийн товч мэдээ

Багануур, Тэрэлж орчмоор мөн хур тунадасгүй, салхи 5-10 метр/секунд, шөнөдөө -13...-15 градус хүрч хүйтрэх бол өдөртөө 0...+4 градус дулаан байна.

5 хоногийн төлөв (04-р сарын 07–11)

Ирэх өдрүүдэд цаг агаар тогтворгүй байна.

  • 07-нд баруун болон хойд уулархаг нутгаар
  • 08-нд баруун аймгуудын ихэнх хэсгээр
  • 09-нд төв болон говийн зарим нутгаар
  • 10-нд зүүн болон баруун аймгуудын хойд хэсгээр

нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй.

Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд говь, талын нутгаар, 10-нд зүүн аймгуудаар 15-17 м/с хүрч ширүүснэ.

Температурын хувьд шөнөдөө ихэнх нутгаар -13...+7 градус, өдөртөө +3...+24 градусын хооронд хэлбэлзэж, говийн баруун өмнөд хэсгээр хамгийн дулаан байх бол уулархаг нутгаар сэрүүн хэвээр үргэлжилнэ.

Иймд малчид, иргэд салхи шуурганы үед ил задгай явахгүй байх, тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, дулаан хувцаслахыг анхааруулж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22