Dark Light
Нийгэм | 2026-04-06

12 ОРДЫН ЭНЭ 7 ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ 7 хоногийн (2026/04/06 - 2026/04/12) 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Энэ долоо хоногийн эхээр эрч хүч тань давуу тал болно гэдэгт итгэлтэй байж болно. Залуу хүмүүс сонирхолтой төсөлд хамрагдана. Ажил хэрэгч хүмүүс үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар бодох үе. Гэхдээ зөвхөн сайхан төсөөллөөр бус бодит төлөвлөгөөгөөр энэхүү зорилгоо биелүүлэхийг хичээ. Амжилт таны гарт байна. Бүх зүйлийг төгс болгох гэж хичээх хэрэггүй. Зүгээр л өөрийн хийж чадах хэмжээнд нь хийхийг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур ажлын байр асуудалд орвол нөхцөл байдлыг бүү үл тоо. Өөрийн байдалдаа бусдыг буруутгалгүй, шүүмжлэл хүлээн авах нь ухаалаг алхам байх болно. Өөрийнхөө авьяас чадварыг бусдад харуулахыг хүсэхгүй бол дараа нь харамсах бололтой. Улс төр нийгмийн асуудал хөндсөн болон олныг нэгтгэх үйл ажиллагаанд оролцох нь төрөлхийн авьяас сайжирч сэтгэл хөдлөлийн мэдрэмж ихэснэ. Харин долоо хоногийн сүүлээр амьдралын буруу хэмнэл дэглэмдээ өөрчлөлт хийн илүү тэвчээртэй байж эрүүл амьдралын хэв маягийг бий болгож чадна. Үргэлж өөрийн эргэн тойронд байгаа зүйлсийг хяналтдаа байлгахыг хичээх хэрэггүй. Гэр бүлийн харилцаанд үүсэх зарим асуудлыг тайван замаар шийд. Сонор сэрэмжтэй байж санхүүдээ анхаарлаа хандуул. Өөрийгөө хаана зогсож буйгаа эргэцүүлэн бод. Асуудлаа найз нөхөдтэйгөө ярилц. Төлөвлөгөө гарга эргэцүүлэн бод. Та ингэснээрээ зорьсондоо хүрнэ. 

Үхэр: Долоо хоногийн эхээр үйл явдлын өрнөлөөс хоцрохгүй байх нь чухал ач холбогдолтой үе. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол биеэ сайн хяна. Санхүүгийн тулгамдсан асуудал эсвэл чухал бичиг цаасны ажлаар ихэнх цагаа зарцуулна. Таны мөнгө санхүүгийн үүд нээгдэж, бизнесээ эхлүүлэх цаг болсныг мэдэрнэ. Энэ үед өөртөө бардалгүй, анхааралтай бай. Харин долоо хоногийн дундуур илүү их мэдлэг олж авах, мэдлэгийн хүрээгээ өргөжүүлэх хүслээ дага. Гэхдээ өөрийгөө битгий их шахаарай. Хэрэв танд ямар нэг эвгүй байдалд оруулах асуудал байгаа бол яаралтай шийд. Долоо хоногийн сүүлээр төлөвлөөгүй гэнэтийн зардал гарах нь ойр дотнын хүмүүстэйгээ түнжин хагарахад хүргэж болзошгүй. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч хайртай хүнээ зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ. Таны хамгийн чухал хүн таныг үргэлж дэмжих болно. Хамгийн гол нь зөв цагтаа хэрэгтэй үйлдэл хийгээрэй. 

Ихэр: Долоо хоногийн эхээр ажил амьдралд хүндрэл үүсэх үед та өөрийнхөө багш, зөвлөгч байх болно. Санаанд хүрэхгүй сэтгэл гонсойлгосон үйлдэл учирвал ганцаараа байж, өөрийгөө тайвшруулахыг хичээ. Од эрхсийн нөлөө удахгүй сайжирна. Бусдын бага зэргийн сөрөг нөлөөлөлд өртөж магадгүй. Ямар нэг гэнэтийн шийдвэр эрсдэлтэй байх болно. Долоо хоногийн дундуур од эрхэс танд таатай нөхцөл бүрдүүлжээ. Хүн болгоны хувьд аз жаргал өөр өөр хэмжүүртэй ч таны хувьд аз жаргал гэдэг жижигхэн зүйл дээр ч байж болох юм. Тэвчээртэй байхгүй бол бусдыг уурлуулж, харилцаагаа муутгах эрсдэлтэй. Уур амьсгалыг намжаах эерэг арга олж, санал зөрөлдөөнөөс зайлсхий. Харин долоо хоногийн сүүлээр боломж гарвал ганцаар байж, мөргөл үйлдэн бясалгал хий. Өөрийн мэдрэмж зөн билигтээ итгэ. Гэр бүл юу юунаас илүү чухал гэдгийг сана. Сайхан харагдахын тулд гаднаасаа ч дотроосоо ч гэрэлт. Хэрвээ та анхаарал муутай байвал ямар нэг зүйлд хэт автаж болзошгүй гэсэн од эрхсээс сануулга өгч байна. 

Мэлхий: Долоо хоногийн эхээр эв эеийг эрхэмлэж бүх хүнтэй эвтэй байхыг хичээ. Амжилт авчрах үзэл санаагаа хадгалж үлд. Өнгөрснийг санан хэт шаналалгүйгээр зүгээр л тайван амьдар. Зөв үйлдэл шийдвэр аль нь болохыг гадарлахад хэцүү байх болно. Боломжтой бол зарга маргаан эсвэл шүүхийн үйл ажиллагааг хойшлуулахыг хичээ. Харин долоо хоногийн дундуур элдэв зүйлд санаа зовж самгардах хэрэггүй. Бүхнийг тайвнаар бодож, таны ур чадвар гайхамшгийг бүтээж чаддагийг сана. Мэдрэмжтэй байвал ажилдаа амжилт гаргаж, нэр төрөө хэцүү байдлаас авч гарна. Долоо хоногийн сүүлээр бусад хүмүүст өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх амаргүй байх болно. Та бодит нөхцөл байдалтай нүүр тулж чадвал үр дүн нь танд сайнаар нөлөөлөх болно. Од эрхэс таны хувийн амьдралыг илүү тодотгоно. Ганц бие хүмүүс хайрын хайгуулын талаар тууштай зохицуулалт хийнэ. Хосууд төлөвлөсөн аялалдаа гарах магадлалтай байна.

Арслан: Долоо хоногийн эхээр шинэ зүйл турших, төр засгийн болон олон нийтийн байгууллагад хандах зэрэгт таатай. Таны нийтэч зан өөдрөг байдал аливаад бүтээлчээр ханддаг зан чанар амжилт авч ирэх болно. Харин хувийн амьдралд төдийлөн эерэг зүйл ажиглагдахгүй байгааг од эрхсийн байрлал харуулж байна. Санаа нэгтэй хүмүүстэй харьцах нь үр ашигтай байх болно. Төсөл хэрэгжүүлэхдээ хамтрагчаа зөв сонго. Хэрвээ чи эрсдэлээ зөв тооцоолсон бол ашиг нь боломжийн байх бололтой. Долоо хоногийн дундуур ажилдаа баримтлах зарим арга барил тохирохгүй байж магадгүй учраас хүссэн үр дүндээ хүрэхийн тулд уян зөөлөн бай. Таны гэр бүлийн зарим гишүүдээс далд хандлага цухалзах төлөвтэй байна. Бизнесийн гэрээ хэлэлцээрт төлөвлөснөөс их хэмжээний зардал гарч магадгүй учир хэт үрэлгэн байхаас зайлсхий. Харин долоо хоногийн сүүлээр ихэнх хүмүүс гэр орны ажилд дарагдах болно. Гэр бүлийнхээ гишүүдийг өөрийнхөө төлөвлөгөөнд хамруулах хэцүү байвал хамтдаа шийдвэр гаргахыг санал болго. Сонирхолтой зүйлээсээ ухарч няцахгүй байвал танд амжилт ирэх болно. Хайр дурлалын харилцаа тогтвортой байх бөгөөд хосууд аз жаргалтай байх болно. Од эрхсийн нөлөөлөл ямар ч нөхцөлд орсон тайван байхыг анхааруулж байна.

Охин: Долоо хоногийн эхээр уран бүтээлч хүмүүсийн онгод орох тул өөрийн авьяас чадвартаа улам ихээр итгэж эхлэх төлөвтэй. Хэрэв та таагүй уур амьсгалд ажиллаж байгаа бол бясалгал хийж бэрхшээлийн ханыг яаж нэвтлэх ухаанд суралцаарай. Залуу хосууд хайрын харилцаагаа өөрчлөхийг хүсэх бөгөөд энэ нь тийм ч сайхан санаа биш байна. Долоо хоногийн дундуур ямар нэг үйл ажиллагаанд оролцож байхдаа сэрэмжтэй байгаарай. Өсөлт хөгжил нь үргэлж зөв зүг чигийг зааж өгдөг бөгөөд та энэ байдлаа тогтвортой жолоодож чадна. Хэрэв та амрахаар шийдсэн бол хаашаа явахаа төлөвлөөрэй. Хувийн амьдралдаа чухал төлөвлөгөөнүүд гаргасан бол одоо хэрэгжүүлэх цаг болсон. Харин долоо хоногийн сүүлээр хүүхдүүдийн болон хайрын харилцаан дунд үүссэн асуудлыг сайжруулах боломж гарна. Хайртай хүндээ итгэл хүлээлгэж, зарим хүндэтгэх шалтгааны улмаас хийсэн таагүй зүйлсийг нь уучилж өнгөрөө.

Жинлүүр: Долоо хоногийн эхээр ажил хэргийн асуудалд болгоомжтой ханд. Буруу санаатны явуулга болон хуурамч мэдээллээс болж алдаа гарах магадлалтай. Ямар нэгэн үйл ажиллагаа эхлэх бол бусдаас өвөрмөц бай. Урьдчилан мэдэгдээгүй ирсэн мэдээлэлд ч эерэг ханд. Таны бусдаас өөр байх гэсэн хүсэл өөртөө итгэх итгэлээ олоход тусална. Амьдралыг олон талаас нь харж чаддаг хүмүүсийг од эрхэс ивээнэ. Гэхдээ бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Долоо хоногийн дундуур танд асуудал тулгарах бөгөөд итгэж байсан бизнесийн хамтрагч тань урам хугална. Нөхцөл байдлыг сайжруулахын тулд асуудалд аль болох мэдрэмжтэй хандахыг хичээ. Долоо хоногийн сүүлээр нийгмийн арга хэмжээнд оролцох нь таныг шинэ танил, сонирхолтой хайртай учрах боломжийг нээнэ. Хайр дурлалын харилцаанд гарсан асуудлыг чин сэтгэлээсээ шийд. Санаандгүй үйл явдал болох бөгөөд юу ч хийж байсан өөрчлөлт бий болно. Гэр бүлээрээ ямар нэгэн зүйл хийж дурсамжаа баяжуул. 

Хилэнц: Долоо хоногийн эхээр олон төрлийн сонирхолтой үйл явдал таны урмыг сэргээнэ. Ойрын үед төсөв мөнгөний асуудал нааштай шийдэгдэнэ. Санхүүтэй холбоотой зарим асуудал танаас нэлээд их тэвчээр, цаг хугацааг шаардах болно. Хэрвээ мөнгөний асуудлаа шийдэхийг мөрөөдөж байгаа бол хөнгөмсөг бодлоо хөсөр хаяж, бодит ертөнцтэй нүүр тул. Мэргэжлийн хүнээс санхүүгийн зөвлөгөө авсан нь дээр. Харин долоо хоногийн дундуур таны асуудлыг шийдэж чадах эрх мэдэл бүхий хүнтэй уулзаж аятайхан ярилц. Хайрын харилцаанд ээдрээтэй, хэцүү асуудал гарч ирнэ. Архаг өвчин хүндэрвэл байдлыг дордуулах тул урьдчилан сэргийл. Долоо хоногийн сүүлээр таны амьдралд од эрхэс элч гэрлээ түгээж байна. Илүү бүтээмжтэй байхын тулд судалгаа сайтай ажиллавал зохино. Хувийн ур чадвар, мэдлэг мэргэжлээ тэлэх тал дээр анхаар. Од эрхсийн нөлөө таны бүтээлч сэтгэлгээг гадагшлуулах болно. Эрч хүч нэмэгдэж байгаа тул хэрэгцээтэй зүйлээ олж авна. Хэт их интернэт ухаж, утсаар ярихгүй, гэр бүлийнхэнтэйгээ хөгжилтэй бай. Од эрхсийн чиг хандлага таны толгойд олон шинэ санаанууд эргэлдэж байгааг сануулж байна. 

Нум: Долоо хоногийн эхээр зар сурталчилгааны шинэ санаа болон шинэ хэрэглэгч татахаар хэрэгжүүлсэн төлөвлөгөө дэмжигдэх бөгөөд ингэснээр таны нэр хүнд их өснө. Од эрхэс таагүй уур амьсгалыг авчирч, биеийн эрч хүч буурах болно. Үнэнч холбоо харилцаан дээр ч өөрийн мэдрэмжээ аль болох товч тодорхой илэрхийлэх нь хосуудын хувьд бие биеэ ойлгох хамгийн сайн арга байна. Бодит амьдрал дээр тохиолдох асуудлыг хүлээн авч сурах хэрэгтэй болно. Мэдээлэлд шинжилгээ хийх чадвар өндөр байх бөгөөд энэ давуу талаа ашигла. Ганц бие хүмүүс хуурамч дур хүслээс зайлсхий. Ухаалаг байвал өөртөө цаг гарган хувь хүний хөгжил дэвшилд анхаарах боломжтой болно. Долоо хоногийн сүүлээр сайхан уран бүтээл таны эрч хүчийг нэмэх бололтой. Үүнээс гарах үр дүн ч таныг үнэхээр гайхшируулах болно. Хүүхэдтэй хүмүүсийн хувьд тэднийг зөв хүмүүжүүлж төлөвшүүлэх олон арга зам бодож олох хэрэгтэй. Амьдралын хүнд ачаа эрүүл мэндэд нөлөөлнө. 

Матар: Долоо хоногийн эхээр худалдаа арилжааны ажил сайн үр дүнд хүрч чадна. Хөрөнгө оруулалт үр ашигтай. Эрсдэлтэй алхам хийж хялбар аргаар мөнгө олох гэж оролдвол өөрөө хохирно. Та орчин үеийн технологийн ололт дэвшилтэй хөл нийлүүлээгүй бол хоцрогдох байдал орж болзошгүй. Долоо хоногийн дундуур шүүмжлэлд үргэлж нээлттэй ханд. Таны эрх дураараа зан зорилгодоо хүрэх замд саад болох болно. Хэрэв та ажил хэргийн чиглэлээр ямар нэг сонголт хийхээр хичээж байгаа бол энэ талаар сайн мэдэх хүмүүстэй ярилцах нь хамгийн зөв арга байх болно. Хэрвээ хүмүүс таны хийж буй ажлын ололт амжилтыг олж харвал нөхцөл байдал танд ашигтайгаар эргэх болно. Харин долоо хоногийн сүүлээр аливааг хүчээр хийх гэсэн хүсэл бодол хамтрагч нартайгаа таагүй харилцааг бий болгохыг анхаар. Хайр дурлалын адал явдал гарч ирэх бөгөөд өөрийн зан чанар, халамж хайрыг харуулах боломж олдоно. Байгалийн сайхан сэргэж байгаа газарт оч. Энэ нь таныг тайвшрахад туслах болно. 

Хумх: Долоо хоногийн эхээр удаан хугацааны турш идэвх зүтгэл гаргаж байсан зүйл биелэгдэж удаан хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч магадгүй. Бусад хүмүүсийн таны талаарх сэтгэгдэлд санаа зовж байгаа бол ажлаа хамгийн сайнаар хий. Хувийн ур чадвараа бусдад заан сургах болон үйл ажиллагаагаа сурталчлах зэрэгт зориулах нь амжилт авчрах болно. Өөрийн эрх ашгийг хамгаалж, ашигтай нөхцөлийг хангахын тулд бизнесийн гэрээ хэлэлцээрийг зохих журмаар нь явуулаарай. Харин долоо хоногийн дундуур шийдэмгий байж, бусдаар удирдуулах боломжийг өөртөө бүү гарга. Танд чухал газар өөрийн дуу хоолой, үнэ цэнээ мэдрүүлэх боломж олдоно. Бусдын хүслийг биелүүлэх гэж оролдох нь заримдаа амаргүй байдаг. Харин ч та өөрийгөө зарим чухал зүйлийг мэдэхгүй байгаад их гайхах болно. Долоо хоногийн сүүлээр алтан дундаж баримтлах хэрэгтэй болохыг олж мэднэ. Байгаагаараа байснаар бусдыг өөртөө татна. Эрч хүчээ алдаж байж магадгүй тул өөртөө цаг гаргах хэрэгтэй. товлох, худалдаа наймаа хийх зэрэгт тааламжтай. Хүмүүсээс ямар нэгэн зүйл нуух нь таагүй үр дагавартай тул хэрвээ найз нөхдийн харилцаа мөнгө хөрөнгөтэй холбогдвол болгоомжтой бай.

Загас: Долоо хоногийн эхээр олон нийтийн арга хэмжээнд оролцох бол биеэ зөв авч явах болон хэвийн байдлаа хадгалах талаар сайн анхаар. Цаг хугацааг сайн ашиглаж, үр дүнтэй ажилла. Ингэвэл та хожим санхүүгийн асуудалд оруулах аюулаас болгоомжилж чадна. Зарим төлөвлөгөө тань урам өгч, илүү зорилготой болгоно. Долоо хоногийн дундуур хийж буй зүйлдээ анхаарлаа сайн төвлөрүүлж, аливааг сэтгэлээсээ хийх юм бол сурч боловсрох үйл ажиллагаа их амжилт олно. Гэхдээ тунгаан бодох чадвар сул байх учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Харин долоо хоногийн сүүлээр од эрхсийн нөлөө таны хүлээх үүрэг хариуцлагыг тодотгож байна. Анхааралтай байж, зөв мэдрэмждээ захирагдвал танд өөрөөрөө бахархах сэтгэл төрөх болно. Ганц бие хүмүүс янаг амрагийн адал явдал мөрөөдөж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22