Энэ амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 04, 05-ны өдрүүдэд Дорнод, Хэнтий аймагт хээрийн түймэр бүртгэгджээ. Тодруулбал:
Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04 дүгээр сарын 04-ний өдрийн 11:15 цагт аймгийн онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн Халхгол сум дахь Хилийн цэргийн 0198 дугаар анги, Халхгол сумын мэргэжлийн ангийн нийт 64 хүн, 10 автомашинтай түймрийг унтраахаар ажиллаж байна. Бүлгүүд түймрийн баруун зүүн хавирган дээр унтраах үйл ажиллагаа явуулж 04.06-ны өдрийн 00:50 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Чандгана багийн "Овоотын баруун салаа" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 65 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 32 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 04 дүгээр сарын 05-ны өдрийн 19:14 цагт аймгийн онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Бэрх тосгон дахь 42 дугаар ангийн алба хаагчид, тус сумын байгаль орчны байцаагчаар ахлуулсан мэргэжлийн ангийн нийт 10 хүн, 2 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж 18:50 цагт бүрэн унтраасан байсан.
Уг гал түймэрт 1 га талбай өртжээ.
|
Эх сурвалж
| ОБЕГ
|
АДМИН








Нийгэм





