Dark Light
Нийгэм | 2026-04-06

УЛААНБААТАРТ 07-08-НД ШИЛЖИХ ШӨНӨ ХУР ТУНАДАС ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2026 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 16-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
 
08-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүхэн байна. 
 
Хур тунадас: 07-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.
 
Салхи: 09,12-нд говь, тал, хээрийн нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
 
Агаарын температур: 08-нд ихэнх нутгаар, 11,12-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +19...+24 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 07-08-нд шилжих шөнө хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 08-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
 
Агаарын температур: Шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна.

Эх сурвалж | ЦУОШГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00