Dark Light
Нийгэм | 2026-04-06

Т.АУБАКИР: ОЛОН ХҮҮХДИЙН БОДЛОГЫГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Image

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т. Аубакир “Гэр бүлийг дэмжих тухай хууль маш чухал. Жилээс жилд төрөлт буурч байна. Олон хүүхэдтэй гэр бүлийн эдийн засгийг дэмжих маш чухал хууль. 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн аав, ээж хоёрынх нь аль нэгийг нь хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын албан татвараас чөлөөлөхөөр ажиллаж байна. Энэ асуудал мэдээж төсвийн үр дагавартай. Нийтдээ 206 тэрбум орчим татварын бүрдүүлэлт буурна гэсэн үг. Тиймээс сангийн яамтай зөвшилцөх хэрэгтэй. Болохгүй бол энэ хуулийг 2027-2028 оны 1 дүгээр сарын 1-нээс үйлчлэхээр зарим заалтуудыг хойшлуулах асуудал гарна.

Эдийн засаг, хөгжлийн сайд энэ хуулийг маш их дэмжиж байгаа. Учир нь хүн амын өсөлт бол эдийн засаг шүү дээ. Бид 20 жилийн дараах хөдөлмөрийн насны хүмүүс, хөдөлмөр эрхлэлт, бүтээмж, нийгмийн даатгалын сангийн ачаалал, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт зэрэг маш олон, нарийн зүйлстэй холбоотой байдаг учраас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Олон хүүхдийн бодлогыг эдийн засгийн хөшүүргээр хэрхэн дэмжих вэ? гэдгийг хуулиар зохицуулах шаардлагатай. Хоцорч болохгүй.

Бид хүн ам зүйн бодлогын хүрээнд “Олон хүүхдийн бодлого”-ыг дэмжихийг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай” хуулиараа дамжуулж “хөшүүргүүд”-ийг үзүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд тус хуулийн үүрэг чиглэлийг өгсөн. Дараа 7 хоногоос бид хуулиудаа хэлэлцүүлээд явна” гэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10