Dark Light
Нийгэм | 2026-04-06

“ГЭРЭЛ” АМЬД ХӨГЖМИЙН ХАМТЛАГИЙН ТОГЛОЛТ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагын 105, Цагдаа дотоодын цэргийн Ахмадын хорооны 60, "Гэрэл" хамтлагийн 40 жилийн ойд зориулсан уран бүтээлийн тоглолт энэ оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Соёлын төв өргөөнд боллоо.
Тоглолтод урилгаар дуучин, СТА М.Энхмандах, О. Гантулга, Г. Төгөлдөр, Ц.Баатарболд, "Салхи", "Фрийзон" хамтлагууд, "Сүлд" чуулгын уран бүтээлчид оролцов.
Энэхүү тоглолт нь цагдаагийн байгууллагын алба хаагчдын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, байгууллагын дотоод соёл, бахархлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, үнэт зүйлсийг урлагаар дамжуулан олон нийтэд хүргэж, алба хаагчдын нэр хүндийг бэхжүүлэх ач холбогдолтой юм.
Мөн тоглолтын үеэр “Гэрэл” хамтлагийн аргил гитарчин О.Хүрэлбаатарыг Цагдаагийн ерөнхий газрын “Цагдаагийн төлөө” тэмдгээр, бөмбөрчин Ю.Батпүрэв, даралтад хөгжимчин Б.Ариунтэмүүжин нарыг Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” бичгээр тус тус шагналаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22