Dark Light
Нийгэм | 2026-04-06

ҮЗЭСГЭЛЭНД 300 ОРЧИМ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГА ОРОЛЦЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ онд Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг 3899 суралцагч төгсөнө. Эдгээр суралцагчдад зориулан “Баянгол боловсрол-2026” үзэсгэлэн арга хэмжээг өнгөрсөн бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 4-ний өдөр зохион байгууллаа. 

Өдгөө гурав дахь жилдээ болж буй уг арга хэмжээний үеэр гадаадын их, дээд сургууль, коллежийн элсэлтийн журам, тэтгэлэгт хөтөлбөрийн талаар цогц мэдээллийг хүргэсэн. Мөн  дотоодын их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөр, 2+2 хөтөлбөр, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар танилцуулга мэдээллийг өгснөөс гадна мэргэжлээ зөв сонгоход туслах зөвлөгөөг өгсөн аж.

Энэ удаагийн үзэсгэлэнд АНУ, ХБНГУ, БНХАУ, ОХУ, БНСУ, Япон, Канад, Австрали, Филиппин зэрэг 10 гаруй улсын 300 орчим сургуулийн төлөөлөл, албан ёсны төлөөлөгч байгууллагууд оролцов. Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургууль, Дотоод хэргийн их сургууль, Мандах их сургууль болон бусад сургуулиудын төлөөлөл, хэлний сургалтын төвүүд, гадаадын их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж буй боловсролын төвүүд оролцсон юм.

Өнгөрсөн онд тус боловсролын үзэсгэлэнд давхардсан тоогоор 10 гаруй улсын 200 гаруй их, дээд сургууль оролцож, 7000 гаруй сурагчид элсэлт, тэтгэлэгт хөтөлбөрийнхөө талаар танилцуулж байв. Тэдгээр суралцагчдаас 10 сурагч БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлэг авсан. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22