Монголбанкны Эрдэнэсийн сангаас олон улсын стандарт, шаардлагыг хангасан алт, мөнгөн гулдмайг бэлэг, дурсгал болон цуглуулгын зориулалтаар худалдаалж байна.
Эдгээр гулдмай нь Лондонгийн Үнэт металийн биржийн итгэмжлэгдсэн үйлдвэрт цэвэршүүлж, гарал үүслийн бүртгэлтэйгээр үйлдвэрлэгдсэн болно. Тус гулдмайнууд нь өндөр сорьцтой, баталгаажсан үнэт металл бөгөөд дараах жинтэйгээр худалдаалагдаж байгаа юм.
Алтан гулдмай: сорьц-999.9, жин -1, 5, 10, 100 грамм
Мөнгөн гулдмай: сорьц -999, жин тус бүр -1 унц, 100, 250, 500 грамм, 1 килограмм
Эдгээр худалдаалж буй дурсгалын зоос, алт болон мөнгөн гулдмайн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг erdenesiinsan.mn цахим хуудаснаас авах боломжтой.
|
Эх сурвалж
| Монголбанк
|
АДМИН







Нийгэм





