Dark Light
Нийгэм | 2026-04-06

АРСЛАН: ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХДЭЭ ХАМТРАГЧАА ЗӨВ СОНГО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Залуу хүмүүс сонирхолтой төсөлд хамрагдана. Ажил хэрэгч хүмүүс үйл ажиллагаагаа өргөжүүлэх талаар бодох үе. Гэхдээ зөвхөн сайхан төсөөллөөр бус бодит төлөвлөгөөгөөр энэхүү зорилгоо биелүүлэхийг хичээ. Амжилт таны гарт байна. Зөв замаар явж байгаа эсэхээ дахин сайн нягтлах хэрэгтэй байна. Зарим зүйл дээр алдаа байгааг олж харах боломж олдох магадлалтай. 

Үхэр: Үйл явдлын өрнөлөөс хоцрохгүй байх нь чухал ач холбогдолтой үе. Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох бол биеэ сайн хяна. Хүнтэй муудалцахгүй байх нь таныг стрессээс хол байлгана. Санхүүгийн тулгамдсан асуудал эсвэл чухал бичиг цаасны ажлаар ихэнх цагаа зарцуулна. Бичиг баримт эмхэлж цэгцлэх ажилд няхуур нямбай ханд. Хамтран ажиллагсдынхаа бодлыг анхааралтай сонсож өөрийн эрх ашгийг тулгахгүй байвал таныг бүгд хүрээлэх болно.

Ихэр: Таагүй уур амьсгалыг учрыг нь олж, засах хэрэгтэй болно. Ажил амьдралд хүндрэл үүсэх үед та өөрийнхөө багш, зөвлөгч байх болно. Санаанд хүрэхгүй сэтгэл гонсойлгосон үйлдэл учирвал ганцаараа байж, өөрийгөө тайвшруулахыг хичээ. Од эрхсийн нөлөө удахгүй сайжирна. 

Мэлхий: Таны өөрийн дураар, хэт амиа бодсон муу зан чанарууд илэрнэ. Бусдын санаа бодлыг үл тоомсорлож өөрийгөө хамгаалан зүтгэх хандлагатай байна. Бусадтай эвтэй бай. Аль болох ухаалаг бөгөөд тэвчээртэй байхыг хичээ. Боломжтой бол ийм үед ганцаараа байхыг хичээ. Өөрийгөө муулуулах зүйл бүү гарга. Өнөөдөр өмнөх ялалтдаа хөөрцөглөх цаг биш.

Арслан: Сэтгэл хөдөлгөм шинэ зүйлсэд татагдах нь таныг шинэ найз нөхөдтэй болгох болно. Хүмүүстэй чин сэтгэлээсээ харьцах хэрэгтэй. Таны амьдрал сонирхолтой хүмүүсээр дүүрэн байх болно. Санаа нэгтэй хүмүүстэй харьцах нь үр ашигтай байх болно. Төсөл хэрэгжүүлэхдээ хамтрагчаа зөв сонго. Хэрвээ чи эрсдэлээ зөв тооцоолсон бол ашиг нь боломжийн байх бололтой. 

Охин: Зарим үйл ажиллагаа хүсэл мөрөөдлөө биелүүлэх магадлалыг нэмэгдүүлнэ. Энэ боломжийг ашиглаж өөрт сонирхолтой санагддаг зүйлээ хийгээд үз. Өнөөдөр таны ажлын явц хурдсаж, улам завгүй болно. Магадгүй энэ нь таны амьдралыг өөрчилж болох юм. Үүрэг даалгавраа биелүүлснээр өдөр тутмын ажлаа гүйцэтгэхэд санаа зовохгүй байх болно. Залуу хосууд хайрын харилцаагаа өөрчлөхийг хүсэх бөгөөд энэ нь тийм ч сайхан санаа биш байна. 

Жинлүүр: Зарим үед гуниглан ганцаараа байхыг илүүд үзэх нь сонирхолтой ч хувийн нууцаа итгэлтэй хүндээ ярих илүү сайхан байх болно. Танд жинхэнэ нөхөрлөл эсвэл хайр дурлал л инээд хөөр, аз жаргал авчирч магадгүй. Бусдаас өөрийгөө тусгаарлах хүсэл байгаа ч гэсэн өнөөдөр таны гэрэлтэх өдөр. Таны бусдаас өөр байх гэсэн хүсэл өөртөө итгэх итгэлээ олоход тусална.

Хилэнц: Ойрын үед төсөв мөнгөний асуудал нааштай шийдэгдэнэ. Олон төрлийн сонирхолтой үйл явдал таны урмыг сэргээнэ. Өнөөдөр биеэ хэт барилгүй адал явдлын амтыг амталж, цагийг баяр хөөртэй өнгөрөө. Хайр дурлалаа романтик санаагаа сэтгэл татам илэрхийлэх бололтой. Та халамжтай энэрэнгүй хүн байхыг хүснэ. 

Нум: Өнөөдөр од эрхэс таагүй уур амьсгалыг авчирч, биеийн эрч хүч буурах болно. Энэ өдөр нэлээд тэвчээр шаардах ч хожим тустай. Бие сэтгэлээ тайвшруулах бүтээлч дасгалыг үр дүнтэй хийснээр сэтгэлийн дарамтаасаа салах болно. Хайрын харилцаанд гэнэтийн учрал саад болно. Үнэнч холбоо харилцаан дээр ч өөрийн мэдрэмжээ аль болох товч тодорхой илэрхийлэх нь хосуудын хувьд бие биеэ ойлгох хамгийн сайн арга байна. Хэрвээ танд чөлөөт цаг олдвол ажлаа завсарлан гэртээ байх нь тохиромжтой.

Матар: Эрсдэлтэй алхам хийж хялбар аргаар мөнгө олох гэж оролдвол өөрөө хохирно. Өнөөдөр ажил хэрэг амжилттай байх эсэх нь мэдээлэл хүлээн авах, түүний үнэн зөв эсэхийг олж тогтоохтой холбоотой байх төлөвтэй. Та орчин үеийн технологийн ололт дэвшилтэй хөл нийлүүлээгүй бол хоцрогдох байдал орж болзошгүй. Мэргэжлийн үйл ажиллагаандаа шинэчлэл хийх цаг болжээ. 

Хумх: Хувийн ур чадвараа бусдад заан сургах болон үйл ажиллагаагаа сурталчлах зэрэгт зориулах нь амжилт авчрах болно. Энэ өдөр та хүмүүсийг өөртөө татах авьяасаа ашиглах болно. Танд хүмүүстэй харилцахад амар хялбар байх боловч түүнд хэт их найдаад зүгээр суух хэрэггүй. Бусдын зөвлөгөөг шууд хэрэгжүүлэх нь бодит байдалтай тийм ч сайн нийцэхгүй байж мэднэ. Амьдралд ойрхон шийдвэр гаргах нь амжилтад эергээр нөлөөлөх болно. 

Загас: Элдэв дарамт өгөх таагүй сэдэл төрүүлэх үйл явдал болно. Бусдыг хардах зангаа хойш тавих хэрэгтэй болно. Цаг хугацааг сайн ашиглаж, үр дүнтэй ажилла. Ингэвэл та хожим санхүүгийн асуудалд оруулах аюулаас болгоомжилж чадна. Хийсэн ажлын үр дүн шууд гарахгүй ч хий хоосон үлдэхгүй тул ядарсан ч үргэлжлүүлэх урам зоригтой байх бололтой.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22