Dark Light
Нийгэм | 2026-04-07

ХЭЭРИЙН ТҮЙМЭРТ 105,000 ГА ТАЛБАЙ ӨРТЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 11:15 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, Халхгол сум дахь Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн анги, "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 21 дүгээр талбайн ажилтнууд, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн “Хавцал булаг”-ын заставаас  нийт 84 хүн, 15 автомашинтай ажиллаж, 04 дүгээр сарын 05-ны өдрийн 04:35 цагт цурамд оруулж, 06-ны өдрийн 15:55 цагт бүрэн унтраасан байна. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 105,000 га талбай өртжээ.


Эх сурвалж | ОБЕГ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22