Dark Light
Нийгэм | 2026-04-07

“HORECA MONGOLIA 2026” ОЛОН УЛСЫН ЧУУЛГАН БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэгээр тодорхойлж, үйлчилгээний чанар, стандартыг сайжруулах зорилт тавин ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр зочлох үйлчилгээний салбарынхныг нэгтгэдэг “HORECA MONGOLIA conference & festival 2026” арга хэмжээ 2026 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр "Мишээл экспо" төвд 8 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
 
Энэ жилийн арга хэмжээ нь “Gastro nomad: taste & story” буюу нүүдэлчдийн хоолны соёл, түүхэн өгүүлэмжид тулгуурлаж буйгаараа онцлогтой юм. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас хэрэгжүүлж буй соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний хоолны өв соёлоо дэлхийд таниулах, түүнчлэн зочлох үйлчилгээний салбарт ажиллаж буй залуучуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх бодлого, зорилттой нягт уялдаж байна.
Тус арга хэмжээ нь дараах 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
  • “GASTRO NOMAD” фестивал: Үндэсний болон олон улсын хоолны соёлыг сурталчлах тогооч, бартендерийн мэргэжлийн тэмцээн, төрөл бүрийн мастер класс болон тусгай үзүүлбэрүүд явагдана.
  • “HORECA CONFERENCE” чуулга уулзалт: Дотоодын болон олон улсын (8-10 орны) нэр хүндтэй илтгэгчид уригдан оролцож, зочлох үйлчилгээ, аялал жуулчлалын салбарын дэлхийн чиг хандлага, шинэ стандарт, инновацын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
  • “HORECA Hub Zone” үзэсгэлэн: Ханган нийлүүлэгч байгууллагуудын үзэсгэлэн худалдаа гарч, B2B (бизнесээс бизнест) харилцаа тогтоох, түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бүрдүүлнэ.
Зочлох үйлчилгээ (зочид буудал, зоогийн газар, кафе) нь аялал жуулчлалын салбарын нүүр царай, хөдөлгөгч хүч байдаг тул тус чуулганд салбарын нийт аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид болон залуучууд та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах, холбоо барих:
Холбогдох утас: 7200-4488, 8611-7490, 8809-2319
Цахим шуудан: info@horecamongolia.com

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22