Dark Light
Нийгэм | 2026-04-07

УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 23 ШИНЭ ТОХИОЛДОЛ БАТЛАГДЛАА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр улаанбурханы халдварын 23 шинэ тохиолдол батлагджээ.

Шинэ тохиолдлын 10 нь нийслэлд, 13 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Нийт дүнгээр улаанбурханы батлагдсан тохиолдол 14,585-д хүрч, үүнээс 11,769 нь нийслэлд, 2,811 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралтын нийт тоо 17 болжээ.

Одоогоор 73 хүн эмчлүүлж байгаагаас 68 нь эмнэлэгт, 5 нь гэрээр эмчилгээ хийлгэж байна. Нийслэлд 42 хүн эмчлүүлж байгаа бөгөөд ихэнх нь дунд зэргийн, 5 нь хүнд хэлбэртэй байна. Харин орон нутагт 26 хүн эмчлүүлж байгаа ба дийлэнх нь дунд зэргийн өвчлөлтэй байна.

Өвчлөл насны бүлгээр авч үзвэл 10-14 насныхан хамгийн өндөр буюу 5,268 тохиолдлоор тэргүүлж байгаа бол 0-4 насныхан 3,591 тохиолдол бүртгэгджээ.

Иймд эрүүл мэндийн байгууллагууд иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг чанд мөрдөх, Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэхийг уриаллаа. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.


Эх сурвалж | ХӨСҮТ
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22