Dark Light
Нийгэм | 2026-04-07

“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР”-Т ӨМНӨГОВИОС 209 МОРЬТОН ОРОЛЦОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өмнөговь аймгийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сэргэлэн, Төрийн хан хуурч, МУСТА Ц.Соёл-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” /World Horse Day/ тогтоолыг хэлэлцэж жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдөр Дэлхийн адууны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байх тухай тогтоолыг баталсан. Энэ хүрээнд “Дэлхийн адууны өдөр-2026” арга хэмжээг 2026 оны 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж буй талаар санал солилцож, Өмнөговь аймаг 209 морьтон оролцуулахаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 01 дүгээр сарын 24-ний өдрийг “Тэмээний өдөр” болгон тэмдэглэх болсонтой холбогдуулан, 2027 онд “Түмэн тэмээний баяр” арга хэмжээний 30 жилийн ойг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах хүсэлтээ уламжиллаа.
Түүнчлэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Уламжлалт анагаах ухаан”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцож, цаашдын уялдаа холбоог бэхжүүлэх талаар хэлэлцэв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22