Dark Light
Нийгэм | 2026-04-07

ЗӨВЛӨЛДӨХ ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн ээлжит хурал боллоо. Хурлаар Үндэсний статистикийн хорооноос гуравдугаар сарын 27-ноос дөрөвдүгээр сарын 03-ны хооронд орон даяар зохион байгуулсан нэг дэх шатны зөвлөлдөх санал асуулгын талаарх танилцуулга болон ирэх амралтын өдрүүдэд болох хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалтын бэлтгэл ажилтай холбоотой мэдээллийг сонсов. 

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор “Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар Засгийн газрын тогтоол гарсан. Үүний дагуу Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулах үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм. 

“Монгол хүн баялгийнхаа эзэн” зөвлөлдөх санал асуулга хоёр үе шаттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд хоёр дахь шатны санал асуулга, зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 11,12-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22