Dark Light
Нийгэм | 2026-04-07

ДОРНОД, ХЭНТИЙ АЙМАГТ ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААХААР АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.06) 14:00 цагийн байдлаар нэг түймрийг цурамд оруулж, хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна.
Тодруулбал:
  • Дорнод аймгийн Халхгол сумын Ташгай багийн “Баянбүрд” гэдэг газар 10:15 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.
  • Хэнтий аймгийн Мөрөн сумын Бүрээт багийн “Уртын хадаг” гэдэг газар 11:30 цагт гарсан хээрийн гал түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газар, Мөрөн, Хэрлэн сумын Өлзийт тосгоны Мэргэжлийн ангийнхан ажиллаж, 13:20 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
  • Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “Хоёр хярт” гэдэг газар 11:45 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Чойбалсан сумын Мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22