Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 12,298 иргэнд визийн зөвшөөрөл, 23,413 иргэнд виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3,508 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл шинээр олгож, 9,945 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 5,153 иргэний оршин суух зөвшөөрөлд хасалт хийв. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт виз олголт 47.02 хувиар, оршин суух зөвшөөрлийн сунгалт 34.19 хувиар, хасалт 73.85 хувиар өсөж, оршин суух зөвшөөрөл шинээр олголт 3.33 хувиар буурчээ.
2026 оны гуравдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй 32,983 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэх 15,337, хөрөнгө оруулах 5,704, суралцах 5,326 гэр бүлийн болон хувийн бусад зорилгоор 4,193, цагаач 1,757, шашны зорилгоор 133, албан хэргээр 533 гадаадын иргэн оршин сууж байна.
|
Эх сурвалж
| Гадаадын иргэн, харьяатын газар
|
АДМИН








Нийгэм




