Dark Light
Нийгэм | 2026-04-07

“ГУДАМЖНЫ СПОРТЫН ФЕСТИВАЛЬ-2026” АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийслэлийн Чингэлтэй дүүргээс иргэдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, биеийн тамир спортын зориулалт бүхий гадна талбайг хүртээмжтэй болгох, иргэд, хүүхэд багачууд, ахмад настнуудыг эрүүл амьдралын хэв маягт уриалах, хотын соёлыг түгээх “эрүүл-спортлог иргэд”-ийг бэлтгэх зорилгоор “Гудамжны спортын фестиваль-2026” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Энэ хүрээнд ажлын хэсгийн хурлыг өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч Н.Бямбагэрэл хуралдуулж, фестивалийн зохион байгуулалт, ажил үүргийн хуваарь, бэлтгэл ажлыг хангаж ажиллах талаар холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өглөө.
Чингэлтэй дүүрэг “Гудамжны спортын фестиваль-2026” арга хэмжээг “Улаанбаатар спорт менежмент” ХК-тай хамтран Хайрхан хөгжлийн төв-1 гадна талбайд 2026 оны 6 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулах юм.

Эх сурвалж | Чингэлтэй дүүргийн засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22