Dark Light
Нийгэм | 2026-04-07

ХИМИЙН БОДИСУУДЫГ АШИГЛАСАН ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сард нэр бүхий хуулийн этгээд нь ашиг сонирхлын төлөө “Химийн хорт болон аюулгүй бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан кали, төмрийн цианид, азотын хүчил, калийн сульфид, хүхрийн хүчил, натрийн метабисульфит, натрийн гипохлорит, калийн гидроксид, хромын ангидрид, калийн дихромат, цайрын исэл, бензол, шоргоолжны хүчил зэрэг бодисуудыг хууль бусаар үйл ажиллагаандаа ашигласан үйлдэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлсэн.
Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг 15,000,000 төгрөгөөр мөн тус хуулийн 3 дах хэсэгт зааснаар хуулийн этгээдийг 30,000,000 төгрөгөөр тус тус торгож, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ял шийтгэл оногдуулжээ.
Иймд иргэн та Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг, зөрчлийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22