Dark Light
Нийгэм | 2026-04-07

50 МАЛЧИН ӨРХӨД ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа нараар ахлуулсан ажлын хэсэг Дорнод аймагт ажиллаж байна.
Ажлын хэсгийн уулзалтад БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шэнь Миньжуань, Монголын улаан загалмай нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл болон холбогдох албаны хүмүүс оролцож, хамтын ажиллагаа, цаашид хамтран хийх ажлын талаар санал солилцсон юм.
Үүний дараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаан загалмайн байгууллагын дэмжлэгээр Дорнод аймгийн Чойбалсан хүмүүс 50 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүллээ. Тусламжид цасан болон шороон шуурганд өртсөн малчин өрхүүд хамрагдсан бөгөөд малын эрдэс тэжээл, хүнсний багц олгосон юм.

Эх сурвалж | Монголын улаан загалмай нийгэмлэг
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22