Dark Light
Нийгэм | 2026-04-07

ХОНЬ: БҮХ ЗҮЙЛИЙГ ТӨГС БОЛГОХ ГЭЖ ХИЧЭЭХ ХЭРЭГГҮЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна. 

Хонь: Өнөөдөр холимог хандлагатай өдөр болох бололтой. Бүх зүйлийг төгс болгох гэж хичээх хэрэггүй. Зүгээр л өөрийн хийж чадах хэмжээнд нь хийхийг зөвлөж байна. Саад бэрхшээлийг даван гарч урагшлахын тулд нөхцөл байдлыг байгаагаар нь хүлээн авах хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал муу зүйлд ч сайн тал байгааг олж харах болно. Ажлын байр асуудалд орвол нөхцөл байдлыг бүү үл тоо. Өөрийн байдалдаа бусдыг буруутгалгүй, шүүмжлэл хүлээн авах нь ухаалаг алхам байх болно.

Үхэр: Өмч хөрөнгийн талаар гаргах шийдвэр болон бизнесийн шинэ өөрчлөлт таныг хөдөлгөөнд оруулах болно. Таны мөнгө санхүүгийн үүд нээгдэж, бизнесээ эхлүүлэх цаг болсныг мэдэрнэ. Энэ үед өөртөө бардалгүй, анхааралтай бай. Сонирхолтой хэрэг явдал тохиолдож ч болно. Эдгээр үйл явдал сэтгэлийг тань хөдөлгөнө. Гэхдээ та эрсдэлтэй үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлж чадах юм бол амьдралын амтыг бүрэн мэдэрч, ажиллах хүсэл зорилго дүүрэн болно

Ихэр: Од эрхэс танд таатай нөхцөл бүрдүүлжээ. Уян хатан чанараа ашиглан хайр дурлалын харилцаандаа цаг зав гаргахыг хичээгээрэй. Хүн болгоны хувьд аз жаргал өөр өөр хэмжүүртэй ч энэ өдөр таны хувьд аз жаргал гэдэг жижигхэн зүйл дээр ч байж болох юм. Хувийн амьдралд анд нөхдийн барилдлага чухал хэсэгт тооцогдоно. Хосуудын хувьд романтик үдэш сайн ойлголцолд хүргэх болно.

Мэлхий: Өнөөдөр төлөвлөгөө зохиож, шийдвэр гаргахад тохиромжтой биш байна. Зөв үйлдэл шийдвэр аль нь болохыг гадарлахад хэцүү байх болно. Дүн шинжилгээ эсвэл нөхөн төлбөр танд шударга биш хандаж болно. Тиймээс тайван байж, ирээдүйгээ өөдрөг харахыг хичээ. Хэрвээ та нөхцөл байдал ийм болсонд өөрийгөө буруутгаж байгаа бол энэ бодлоо мартаж оронд нь хурдан шийдвэрлэх арга замыг хайх хэрэгтэй. Боломжтой бол зарга маргаан эсвэл шүүхийн үйл ажиллагааг хойшлуулахыг хичээ. 

Арслан: Хамт олны дунд асуудал ар араасаа урган гарсан ч тайван бай. Харин ч энэ нөхцөл байдал танд ойлгомжгүй байсан зарим асуудлыг илүү ойлгуулах боломжийг олгоно. Хүмүүс танд сэтгэл дундуур байвал яагаад ийм байгаа талаар сайн нягталж үзээрэй. Ажилдаа баримтлах зарим арга барил тохирохгүй байж магадгүй учраас хүссэн үр дүндээ хүрэхийн тулд уян зөөлөн бай. 

Охин: Ажлын ачаалал таныг уур бухимдалд оруулна. Яг таг төлөвлөгөө гаргах хэрэггүй. Сүүлд нь сэтгэлээр унахын л нэмэр. Ярихын өмнө сайн бодох хэрэгтэй. Тэгж байж гэнэтийн маргаанаас зайлсхийж чадна. Холимог хандлага харьцангуй өндөр байгаа учир үл ойлголцох асуудал гарч мэднэ. Ямар нэг үйл ажиллагаанд оролцож байхдаа сэрэмжтэй байгаарай. 

Жинлүүр: Өнөөдөр амьдралыг олон талаас нь харж чаддаг хүмүүсийг од эрхэс ивээнэ. Өөрийн хүсэл тэмүүлэл, санхүүгийн төлөвлөгөөний талаар ирээдүйд хэрэгтэй өөрчлөлт хийх болно. Багаар ажиллахад тохиромжтой өдөр бөгөөд зорилгодоо хүрч чадна. Өмнө нь огт уулзаж байгаагүй хүнтэй танилцах хэдий ч танд түүнийг өмнө нь мэддэг байсан юм шиг сэтгэгдэл төрнө. Бизнесийн яриа хэлэлцээ хийхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Ямар нэг зүйлийг зориудаар бүрхэгдүүлэн орхисон байх магад.

Хилэнц: Санхүүтэй холбоотой зарим асуудал танаас нэлээд их тэвчээр, цаг хугацааг шаардах болно. Хэрвээ мөнгөний асуудлаа шийдэхийг мөрөөдөж байгаа бол хөнгөмсөг бодлоо хөсөр хаяж, бодит ертөнцтэй нүүр тул. Мэргэжлийн хүнээс санхүүгийн зөвлөгөө авсан нь дээр. Хайр дурлалын тал дээр ч та мөрөөдөгч байна. Хүмүүсийн түрэмгий харьцаа гутранги хүмүүсийг цухалдуулах болно. Архаг өвчин хүндэрвэл байдлыг дордуулах тул урьдчилан сэргийл.

Нум: Бодит амьдрал дээр тохиолдох асуудлыг хүлээн авч сурах хэрэгтэй болно. Оюун ухаан тань ирээдүйн амжилт авчрах бизнесийн зөв шийдвэр гаргаж чадахыг харуулж байна. Удахгүй таны чухал хүсэл биелнэ. Мэдээлэлд шинжилгээ хийх чадвар өндөр байх бөгөөд энэ давуу талаа ашигла. Хайрын харилцаанд асуудал гарсан бол авч үлдэхийн төлөө хичээж, үнэнч байдлаа хадгал. Ганц бие хүмүүс хуурамч дур хүслээс зайлсхий. Цагийг зугаатай өнгөрүүлэх өөр арга байгаа гэдэгт найд. 

Матар: Хүн бүрийн анхаарлыг татахуйц сайхан хувцаслаж, сэтгэл татам чанараа гайхуул. Шүүмжлэлд үргэлж нээлттэй ханд. Таны эрх дураараа зан зорилгодоо хүрэх замд саад болох болно. Хамт ажиллагсадтайгаа ажил үүргээ хуваалцах  тал дээр зөв бодлого баримтлах нь зүйтэй. Шинэ ажилчин авах нь цаашид ажлын бүтээмжийг нэмэх болно. Хэрэв та ажил хэргийн чиглэлээр ямар нэг сонголт хийхээр хичээж байгаа бол энэ талаар сайн мэдэх хүмүүстэй ярилцах нь хамгийн зөв арга байх болно. 

Хумх: Өнөөдрийн чиг хандлага танд эрч хүч өгөх болно. Өөрийн эрх ашгийг хамгаалж, ашигтай нөхцөлийг хангахын тулд бизнесийн гэрээ хэлэлцээрийг зохих журмаар нь явуулаарай. Та мөнгө санхүүгийн асуудалд ойрын хугацаанд санаа зовохгүй байхын тулд үрэхээсээ илүүтэйгээр өр зээлээ төлөхийн төлөө ажиллах хэрэгтэй болно. Илүү эрч хүчээ зориулснаар төлөвлөгөөгөө гүйцэлдүүлэх өдөр ирнэ гэдэгт итгэж болно. 

Загас: Зарим төлөвлөгөө тань урам өгч, илүү зорилготой болгоно. Өнөөдөр хийж буй зүйлдээ анхаарлаа сайн төвлөрүүлж, аливааг сэтгэлээсээ хийх юм бол сурч боловсрох үйл ажиллагаа их амжилт олно. Гэхдээ тунгаан бодох чадвар сул байх учраас ямар нэг чухал шийдвэр гаргахаа түр хойшлуул. Хэрэв чухал баримт бичиг дээр гарын үсэг зурах шаардлага гарвал сайн мэргэжилтнээс зөвлөгөө ав. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22