Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 111 дүгээр тогтоолын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир ажил олгогч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байрыг хадгалах зорилгоор Нийгмийн даатгалын ерөнхий газарт шуурхай үүрэг чиглэл өглөө.
Энэхүү тогтоолын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлээс шалтгаалан шүүхийн шийдвэргүй дансаа битүүмжлүүлсэн Татварын өртэй 12100, Нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ.
Компаниуд графикийн дагуу өр төлбөрөө төлөхөөр болж, санхүүгийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бодит боломж бүрдэж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын өгсөн чиглэлийн хүрээнд НДЕГ-аас 2026 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын газрын дарга нарт 01/945 тоот, арилжааны банкнуудад 01/947 тоот албан бичгүүдийг хүргүүлж албан ёсоор мэдэгдлээ.
Уг тогтоол нь аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх бодит дэмжлэг болох юм.
НДЕГ-ын лавлах утас: 11-328030 дотуур утас: 506
АДМИН







Нийгэм



