Dark Light
Нийгэм | 2026-04-08

ЕРӨНХИЙЛӨГЧ НАЛАЙХ ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2026.04.08/ Налайх дүүрэгт ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, БОУӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн удирдлагууд, Налайх дүүргийн цэргийн хүрээний хүндэт харуул ёслол төгөлдөр угтан авлаа.
Ерөнхийлөгч Налайх дүүргийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачилсан төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.
Монгол Улсын Төрийн тэргүүн улсынхаа хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулж, хөгжлийн галыг цахисан уурхайчдын өлгий нутаг Налайх дүүргийн иргэд хөдөлмөрчидтэй уулзаж байгаадаа талархал илэрхийллээ. Мөн “Ерөнхийлөгчийн Илгээлт” хөтөлбөрт Налайх дүүргээс 10 гаруй хүүхэд хамрагдаж, дэлхийн шилдэг их дээд сургуульд суралцаж байгааг онцоллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эзэн Богд Чингис хааны эш хөргийг Налайх дүүрэгт дурсгал болгон гардуулан өгч, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гаргасан Налайх дүүргийн иргэдийг төрийн дээд одон, медалиар шагнаж урамшууллаа.
  • Налайх дүүргийн ЗДТГ-ын Боловсролын хэлтсийн дарга асан, Үндэсний техникийн Их сургуулийн эрчим хүч, тээврийн сургуулийн багш, техникийн ухааны доктор дэд профессор Содномпэлийн Гэлэгжамцад ГАВЬЯАТ БАГШ цол
  • ”Нэмүүн төгс” сувиллын үүсгэн байгуулагч, захирал, тэргүүлэх зэргийн их эмч Лхагважавын Өлзийбуянд “ХҮНИЙ ГАВЬЯАТ ЭМЧ” цол хүртээлээ.
Мөн эрхэлсэн ажил, салбартаа амжилт гаргасан Налайх дүүргийн иргэдийг Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагналаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22